Главная страница
Навигация по странице:

  • Төслийн зорилго нь

  • Төслийн зорилтууд

  • Инверсийн

  • Èíâåðñèéí çóçààí 500 ìåòðýýñ áàãà

  • Инверсийн тохиолдлын тоо

  • Улаанбаатар хотын утааг багасгах тхрмжийн загвар зохиож турших Удиртгал


    Скачать 0,77 Mb.
    НазваниеУлаанбаатар хотын утааг багасгах тхрмжийн загвар зохиож турших Удиртгал
    Дата30.06.2019
    Размер0,77 Mb.
    Формат файлаdocx
    Имя файлаUB-Utaa222.doc.docx.docx
    ТипДокументы
    #56928
    страница1 из 4
      1   2   3   4

    Улаанбаатар хотын утааг багасгах төхөөрөмжийн загвар зохиож турших

    1. Удиртгал

    Улаанбаатар хот эргэн тойрон харьцангуй өндөр уулсаар хүрээлэгдсэн бөгөөд өвлийн улиралд агаарын температурын өргөгдсөн инверсийн нөлөөнд оршдогоос агаар дахь бохирдуулах бодисын агууламж хүлцэх дээд хэмжээнээсээ олон дахин давж гамшгийн хэмжээнд хүрдэг. Температурын инверсийн өргөгдсөн давхарга нь хотыг зүйрлэж хэлбэл “таглаатай тогоонд байгаа" хот мэт болгодог. Өглөө, орой, шөнийн цагт инверсийн нөлөө их байдаг. Өдрийн цагт ялангуяа үдээс хойш нарны дулаан ба турбулент урсгалын үйлчлэлээр инверсийн давхрага цоорч эвдрэх үед л агаарын бохирдол түр зуур багасдаг. Агаарын бохирдлыг хэвтээ чиглэлд салхин сэнсээр хөөлгөх, уул нүхлэж соруулах зэрэг саналууд нь учир дутагдалтай юм. Учир нь эдгээрийн үйлчлэл нь тэрүүхэн орчиндоо утааг бужигнуулахаас цаашгүй. Өөрөөр хэлбэл хэвтээ чиглэлд утааг хөөхөд маш их чадал эрчим хүч шаардана.Харин босоо чиглэлд утааг хөөх аргыг хэрэглэх боломж өндөр магадлалтай юм.

    Бидний санаачилж байгаа энэхүү төхөөрөмжийг дэлхийд өөр хаана ч хэрэглэж туршаагүй, патентлагдаагүй шинэ тул зохиогчийн эрхийн хамгаалалт хийх боломжтой.

    Сайжруулсан зуух нь түлшийг ямар нэг хэмжээгээр гүйцэд шатаадаг боловч хорт хийнүүдийг багасгадаггүй юм. Хар утааг цайвар болгосноор агаарын бохиртлыг буурууллаа гэж үзэж болохгүй.

    Утааны хорт хийг багасгах гол арга нь утааг их өндрөөс сарниах явдал юм. Хүн амьтны амьсгалын түвшинд сарнисан хорт хийнүүдийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэтрээгүй үед л агаарын бохиртол багаслаа гэж хэлж болно.

    Хүн төрөлхтөнийн бодож олсон гал түлэх төхөөрөмжийн шаталтыг дэмжих хэрэгсэл нь зуухны яндан юм. Яндан шаталтыг дэмжихээс гадна утааг өндөрт сарниах үүрэгтэй.

    Утааг аль болохуйц өндөрт сарниах тусам газарт унах агууламж нь бага байдаг. Инженерүүд янданг төслөхдөө бохирдуулах бодисын агууламжийн хэмжээ хүлцэх дээд утгаасаа бага байхаар өндрийг нь тооцоолдог. Улаанбаатар хотын 2,3,4–р дулааны цахилгаан станцуудын утаа өндрөөс сарниж байгаа тул агаарын бохирдлын 10- аадхан хувийг л эзэлдэг. Агаарын бохирдлын гамшгийн гол эзэд нь авто машин болон нам үүсгүүрүүд юм. Гэр хорооллын нам үүсгүүрүүд /яндангийн өндөр нь 10 м –ээс бага/ хүн, амьтны амьсгалах түвшинд утааг сарнилтгүйгээр хуримтлуулдаг.

    Төслийн зорилго нь:

    Гэр хорооллоос сарнилтгүйгээр “гол” мэт хотын төв рүү урсах утааг өндөрт гарган сарниах техникийн шийдлийг гаргаж ,загварыг турших зорилготой.

    Төслийн зорилтууд

    Загварын туршилтын үр дүн амжилттай болсон тохиолдолд гэр хорооллын утааг өндөрт гаргахдаа хамгийн бага зардлаар төхөөрөмжийг хийх техникийн ба материал сонголтын шийдвэр гаргана.Урьдчилсан судалгааны үндсэн дээр дараах техникийн шийдэл гаргах бодомжуудыг гаргасан болно.

    • яндан ашиглана(бүдүүвч зургаар харуулсан).

    • Галд тэсвэртэй материалаар хийгдэнэ. Украйн ба Хятад улсаас авна.

    • Даавуун янданг аргамждаг хийн бөмбөлгөөр өргөж босоо байлгана.

    • Агаарын бөмбөлгийг газгольдер ашиглан гелигээр хийлнэ.

    • Янданг газрын хөрснөөс дээш 4-5 м –т байрлуулна.

    • янданг лебедка хэрэглэж өргөж, буулгана.

    • Уг төхөөрөмжийг ОХУ-н Долгопрудный хотын аэростатын зохион бүтээх товчоонд захиалж хийлгэнэ. Холбоо барих боломжтой.

    • Яндан ердийн таталттайгаас гадна сайжруулсан таталттай байна.

    • Таталтын хүчийг нэмэгдүүлэхийн тулд яндангийн доор коксждог нүүрс шатаана,эсвэл цахилгаан тень тавина.

    • Янданг 24 цагаар ажиллуулна.

    • Сайжруулсан таталтыг шөнийн цагт хийнэ, учир нь инверсийн давхарга газар орчим байх учир түүнийг цоолж дээр нь утааг гаргах, эсвэл 60 м-ээс доор байрлах инверсийн давхаргын дээр хаях магадлал их.



    • Инверсийн давхаргын дээр хаягдсан утаа эргэж уналгүйгээр салхинд туугдан одно.

    • Агаарын температурын өргөгдсөн инверсийн үе өглөө газрын хөрс халж эхлэснээр өргөгдөж эхлэх бөгөөд утааг дээш үл нэвтрүүлэн барьж байдаг.

    • Өргөгдсөн инверстэй үед ч энэ төхөөрөмж ажиллана.Учир нь энэхүү яндан 60 м-өндрөөс утааг сарниах тул агаарын бохирдол буурна.

    Үүнийг Агаар-1 программаар тооцоолж болох ба яндангийн макет ашиглан баталж болно.

    Төсөл хэрэгжүүлэх физик ба математик үндэслэл

    Инверсийн тухай ойлголт:

    Цаг уурын хэмжилтээр өндөрсөх тусам агаарын температур багасдаг. Өндөрсөх тусам агаарын температур өсдөг үзэгдлийг температурын өргөгдсөн инверсийн үе гэнэ. Ийм инверсийн үе нь уулсаар хүрээлэгдсэн хотын утааг дээрээс хааж сарних аргагүй болгодог. ОХУ-д инверсийн үеийг цоолох метеотрон аргыг туршиж үзсэн боловч амжилт олоогүй юм. Учир нь метеотрон асар их дуу чимээтэй, шөнө хэрэглэх боломжгүй юм.





    • Инверсийнзузааныг 500 м-ээс бага, 501-1000, 1001-2000, 2000 м-ээс èõ, эрчмийг 50-аас бага, 5.1-100, 10.1-15.00, 150-аас их гэж ангилна.

    Óëààíáààòàð õîòûí èíâåðñèéí äàâòàãäàë /%/

     

    X

    XI

    XII

    I

    II

    III

    Инверсийн зузаан,м-ээр

    2000-аас их

    -

    0.1

    0.3

    0.4

    0.1

    -

    1001-2000

    1.2

    2.5

    3.9

    2.8

    1.9

    1.6

    501-1000

    4.8

    6.2

    7.1

    4.2

    4.4

    3.0

    500-гаас бага

    7.3

    8.7

    9.0

    10.3

    10.0

    10.1

    Инверсийн эрчим/температурын зөрөө,градусаар/

    15-аас их

    -

    -

    1.2

    0.8

    0.3

    -

    10,1-15.0

    0.2

    1.7

    4.1

    2.8

    2.3

    0.2

    5,1-10.0

    3.0

    5.7

    7.5

    6.2

    4.8

    2.5

    5-аас бага

    10.1

    10.1

    7.6

    8.0

    9.0

    12.0

    Газар орчмын

    Температур,0С

    -3.9

    -16.0

    -23.0

    -26.0

    -20.0

    -13.0

    салхи, м/с

    1.6

    1.1

    0.7

    0.8

    1.0

    1.2

    Èíâåðñèéí çóçààí 500 ìåòðýýñ áàãà



    Инверсийн тохиолдлын тоо






      1   2   3   4
    написать администратору сайта